Мэдээ рүү буцах
ProjectSep 5, 2026· Capital Properties

Capital Residence төслийн борлуулалт нээлттэй

Capital Residence төслийн борлуулалт нээлттэй

ПРЕМИУМ ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН БОРЛУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

Улаанбаатар хотын төвийн бүсэд, амьдралын хэрэгцээт үйлчилгээнд ойр байрлалтай ALTURA RESIDENCE премиум зэрэглэлийн орон сууцны борлуулалт эхэллээ.

Тус төсөл нь Баянзүрх дүүргийн 6-р хороо, Hard Rock Café Ulaanbaatar-тай Naran Place худалдааны төвийн хойд талд, хотын тэг цэгээс ердөө 1.8 км-ийн зайд байрлаж байна. Сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, эмнэлэг болон өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээнд ойр байршил нь төслийн гол давуу талуудын нэг юм.

ALTURA RESIDENCE-ийн ойролцоо Монголын нэр хүндтэй улсын болон хувийн сургуулиуд төвлөрсөн бөгөөд энэ нь хүүхэдтэй болон залуу гэр бүлүүдийн хувьд амьдрах орчны чухал давуу талыг бүрдүүлж байна. Мөн хотын төвд ойр боловч харьцангуй тайван орчинд байрладаг нь өдөр тутмын амьдралын тав тухыг нэмэгдүүлэхээр төлөвлөгджээ.

16 давхар, 78 айлын ALTURA RESIDENCE нь оршин суугчдын тав тух, аюулгүй байдал, амьдралын хэв маягт нийцсэн төлөвлөлттэй. Төслийн В1 давхарт авто зогсоол болон агуулахын хэсэг, 1-р давхарт төслийн өнгө төрхийг тодорхойлох лобби, хүүхдийн оюуны хөгжилд зориулсан сургалт, дугуйлангийн зориулалттай орон зай төлөвлөгдсөн байна.

Мөн оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, амралтын талбай, хүүхдийн тоглоомын талбай бүхий орчны шийдлийг төлөвлөсөн нь гэр бүлийн хэрэгцээнд нийцсэн онцлог болж байна.

Орон сууцны давхрын төлөвлөлтийн хувьд 2–10 дугаар давхарт тус бүр 6 айл, 11–16 дугаар давхарт тус бүр 4 айл байхаар төлөвлөгдсөн бөгөөд өндөр давхрын айлуудад илүү нээлттэй харагдац, нам гүм орчныг бүрдүүлэхэд анхаарчээ.

Байршил нь үнэ цэнийг тодорхойлно

Хотын төвийн ойролцоо, сургууль, үйлчилгээний хүртээмж өндөр бүсэд байрлах орон сууц нь зөвхөн амьдрах орчин төдийгүй урт хугацааны хөрөнгө оруулалтын боломжийг бүрдүүлдэг.

Ялангуяа топ сургуулиудын бүсэд байрлах үл хөдлөх хөрөнгө нь хүүхэдтэй гэр бүл, оюутан, гадаадын иргэд болон мэргэжлийн ажилтнуудын түрээсийн эрэлтэд нийцэх боломжтой байдаг. Иймээс ALTURA RESIDENCE нь амьдрахад тав тухтай, хөрөнгө оруулалтад үнэ цэнтэй сонголт болохыг зорьж байна.

ALTURA RESIDENCE — хотын төвд ойр, амьдралын хэрэгцээнд ойр, ирээдүйн үнэ цэнэд ойр.